Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 01 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 271-298 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 210-214 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
0.3 |
0.07 |
0.003 |
0.011 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
5.59 |
0.4 |
0.4 |
0.05 |
0.002 |
0.014 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
6.11 |
0.4 |
0.5 |
0.06 |
0.002 |
0.042 |
4 |
Орхон – Шаамар |
5.85 |
0.8 |
0.9 |
0.11 |
0.003 |
0.046 |
5 |
Орхон – Сүхбаатар |
5.46 |
0.6 |
1.0 |
0.05 |
0.002 |
0.030 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2020 оны 01 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 92.54%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2020 оны 01 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орж |
7.49 |
68.4 |
58.35 |
154.92 |
17.9 |
0.242 |
7.88 |
0.082 |
0.20 |
92.54 |
Гарч |
7.68 |
16.0 |
21.17 |
11.56 |
2.2 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон гол маш цэвэр байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгэний чанар 92.54% ба зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтгүй байлаа.
Агаарын шинжилгээ: Агаарын чанарын 1-р харуулын 01-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.008 мг/м3, хамгийн их нь 0.014 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.030 мг/м3, хамгийн их нь 0.053 мг/м3 байсан бөгөөд нийт тоосны дундаж агууламж 0.150 мг/м3, хамгийн их нь 0.583 мг/м3, Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 1-р сарын 16-ний өдөр 2.28, 1-р сарын 20-ний өдөр 1.41 дахин, 1-р сарын 23-ний өдөр 1.26, 1-р сарын 27-ний өдөр 2.81 дахин давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.031 мг/м3, хамгийн их агууламж 0.087 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.007 мг/м3, хамгийн их агууламж 0.029 мг/м3 байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл